Бүх бараа

Та магадгүй гоё зүйл эхлүүлэх гээд шинэхэн IG-аа нээсэн боловч хаанаас нь эхэлж, хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй эргэлзсээр байгаа юм биш биз? Тэгвэл эхний 30 өдөр хийх зүйлстэйгээ энэхүү дижитал номоор дамжуулан танилцаарай.

Номны файл нь PDF өргөтгөлтэй тул утас, таблет, компьютер гээд ямар ч төхөөрөмжөөр уншихад тохиромжтой

Дотор нь: 

  • Эхний 30 өдөр хийхэд тохиромжтой мэдээллийг 19 хуудаст багтааж тайлбарласан гарын авлага
  • Дасгал ажлын хэсэг

BONUS: Таны шинэхэн хаягт зориулсан постын санаанууд багтсан байгаа.

Мөн гарын авлагаа уншиж дуусаад, дасгалаа бидэнд хянуулах боломжтой шүү :)

Жич: Тус гарын авлага нь дижитал ном учир буцаах болон солих боломжгүйг анхаарна уу.

59’000 50’150
Сагслах

Контент төлөвлөгч хэнд хэрэгтэй вэ?

Өөрөө Инстаграмаа хөтлөн бизнесээ явуулдаг, Инстаграмаа эмх цэгцтэйгээр хөтөлж, бусдад үйл ажиллагаагаа таниулах хүсэлтэй бүх хүнд хэрэгтэй.

Контент төлөвлөгч ямар давуу талтай вэ?

Инстаграмын постоо 7 хоногоор нь ангилж, тухайн хугацаанд ямар төрлийн пост хэдэн удаа орж байгаагаа харахад хамгийн цэгцтэй төлөвлөгч бол манай Monthly Planner юм. Анхлан хөтөлж эхэлж буй хүмүүст тохиромжтой, цөөн үйлдэлтэй тул хэрэглэхэд хялбар.

Контент төлөвлөгч хугацаатай юу?

Энэхүү төлөвлөгч нь нэг сарын хугацаатай тул та файлаа сар тус бүр "Make a copy" цэсээр хуулбарласнаар үргэлжлүүлэн хэдэн ч удаа хэрэглэх боломжтой.

Нийтлэлийн булан

blog

2024 оны 05-р сарын 08

Followers-оо хэрхэн органикаар нь өсгөх вэ?

Marble нь 4-р сарын сүүлчээр явуулсан санал асуулгынхаа үр дүнгээр энэ сарын туршид Followers-оо хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл хүргэхээр боллоо. Ингээд 5-р сарын хамгийн эхний зөвлөмжөө органик үр дүнгийн талаар бэлтгэж байна.

IG-ийн followers их хэцүү л дээ, амархан нэмэгддэг шиг ээ хэд хоног пост оруулахгүй таг болчихвол нүдэн дээр л буурчихдаг. Та лав цөөнгүй хэдэн удаа энэ зураг дээрх шиг орилж байсан л байх...

"Болдог бол хэн 2 нь сая unfollow хийчив? Олоод харчих юмсан." гэсэн бодол ч бас зарим хүнд төрдөг гэсэн шүү. Олж мэдээд яг яах ч юм тээ кк 🤭Яахав дээ, тэр хүмүүст чухал санагдаагүй болоод л салаад явсан байх өө, тэрийг битгий бодож шаналж байгаарай. Хамгийн гол нь, тэр 2-оос илүү хэрэгтэй хүндээ хүрээд байвал болох нь тэр шүү.

За ингээд Marble чинь анх маркетингаар ажиллаж эхэлснээсээ хойш ажиглаж, суралцаж мэдсэн зүйлээ хуваалцъя.

#1 - Оруулж байгаа пост нэг бүр чинь маш чухал гэдгийг санаарай

Үнэхээр л органикаараа илүү олон хүнд хүрж, танигдмаар байвал таны оруулж байгаа пост нэг бүр чинь "боломж" гэдгийг ойлгоход л болно. Харин тэр боломжоо чухалчилж авч үзээрэй. Нэг пост чинь амжилтгүй байсан байж болно. Тэгвэл дараагийн боломж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс зүгээр л таны зарах гээд байгаа юмны зургийг оруулчихдаг нэг дөрвөлжин нөхөр бол биш юм.

Тэгэхээр POST - энэ товчийг дарах бүрдээ эхлээд таны бодох ёстой чухал зүйлс бол:

  1. Энэ пост хэн нэгэнд хэрэгтэй юу?
  2. Энэ пост тодорхой, ойлгомжтой байна уу?
  3. Энэ постыг IG дээр харахад үнэхээр сонирхолтой байна уу? 

Эдгээрийг эхлээд асууж үзээрэй. Аль нэг нь биш бол ахиад сайжруулахыг зөвлөе.

#2 - Тууштай постлох нь

Хүмүүс их дагагч авах гээд зогсоо зайгүй постлоод байхыг би жаахан гайхдаг юм. "IG дуртай байдаг юм аа" л гэнэ шүү. (Хаана тийм алгоритм байна аа? кк) ер нь IG яагаад бидний цагийг тэгж их үрэх гээд байгаа юм. Тэгж цагаа үрэх дээрээ тулвал болиё л доо, оронд нь өөр юманд цагаа зарцуулсан нь дээр байлгүй дээ.

Тэгэхээр миний өгөх дараагийн зөвлөгөө бол цөөхөн чанартай контент хийх дээр төвлөрцгөөе. Угаасаа чанартай контентууд оруулаад байхад хүмүүс танаас их пост биш чанартай пост л хүлээх болно.

#3 - "Зар"ахад биш "үзүүл"эхэд төвлөр

Үнэхээр л shopping addictor биш бол ихэнх хүмүүс зүгээр л нэг дэлгүүрийг follow хийснээс, хааяа нэг орж харчихаад байя л гэж боддог юм. Тиймээс feed-ээ зараар дүүргэсэн зүгээр л нэг дэлгүүр болохоос илүүтэй чат бичээд асуулт тавиад ороод ирсэн хүнд сэтгэл ханамжтай хариулт өгчихдөг, ямар нэг алдаа гарсан бол таагүй сэтгэгдэл үлдээчихгүй байх дээр анхаараарай. "Брэнд" гэдэг нь таны лого эсвэл дэлгүүрийн нэр биш, хэрэглэгчид үлдэх сэтгэгдлийг хэлдэг юм шүү. 

Сошиалтай холбоогүй ч гэсэн саяхан өөрт тохиолдсон нэг юм аа хэлье. Би нэг шинээр нээгдээд удаагүй, нэлээд high зэрэглэлдээ орохоор томоохон дэлгүүрт байрлах нэг брэндийн дэлгүүрээр зочилсон юм. Жаахан яаруу алхаж байсныг хэлэх үү, үүдээр нь хурдан алхаад орсон чинь гишгүүр нь доод талдаа зуурагчгүй, шалан дээрээ гулгаад хойшоогоо савж унах дөхсөн. Үйлчлүүлэгчээ бодоогүй л сонголт шиг санагдсан. Шинэ дэлгүүр учраас хүн багатай, дэлгүүр хэсч яваа хүмүүс тэрийг гулгатал алхаж ордоггүй байх. Гэхдээ та байсан бол, дараа дахин очиход гишгүүрээ хэрвээ солиогүй ахиж халтирвал тэр дэлгүүрээр дахиж үйлчлүүлсээр байх уу? бодоод үзээрэй. Энэ бол хэрэглэгчид төрөх сэтгэгдэл юм.

#4 - Дизайн чухал гэдгийг үргэлж сана

IG хөтөлж байгаа бүх хүмүүс дизайнер байх албагүй ээ. Гэхдээ нэгэнт л та энэ гайхалтай платформыг ашиглан орлого олохоор шийдэж, бизнесээ эхлүүлсэн л бол хүмүүст таалагдахын тулд чармайх хэрэгтэй болно. Дизайнертай баг бүрдүүлж өргөжин тэлэхэээсээ өмнө энэ алхмыг хүн бүр өөрсдөө даван туулдаг билээ.

Тэгвэл хэрхэн мэргэжлийн дизайнер шиг супер aesthetic-тэй контентууд бэлдэх вэ? Энэ нь маш амархан. Судалгаа, судалгаа бас дахин судалгаа. IG-ийнхээ EXPLORE хэсэг рүү ороод хараарай. Тэр олон постууд дундаас анхаарлыг чинь юу хамгийн эхэнд татаж байна? Түүнийгээ л дуурай. Өнгийг нь эсвэл фонтыг нь, эсвэл зурагны байрлалыг нь ч дуурайж болно шүү дээ. Эхэндээ эв хавгүй санагдаж болох ч, хэд гурван удаа өөрөө хийгээд үзэхэд аяндаа гарт чинь орсон байх болно.

Эцэст нь нэг зүйл хэлэхэд,,,

- Хэрвээ нэг гоё юм эхлүүлэх гээд IG-аа дөнгөж нээчихээд хоосон профайлтай хэдэн сар болоод байгаа юм биш биз? Тэгвэл манай Инстаграмын эхний 30 хоног гарын авлагыг сонгоорой. Шинэхэн нээсэн профайлаа хэрхэн эхнээс нь эмх цэгцтэй хөтлөх бүх зааврыг багтаасан юм шүү. Мэдээж хэрэг ямар ч маркетингийн мэдлэггүй хүмүүст ойлгомжтой байхаар, маш сонирхолтой байлгах үүднээс бэлдсэн болно.

За ингээд дараагийн нийтлэлээр уулзацгаая ;) Чиний Marble